Онцлох мэдээ:           8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-09

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-12 11:01:34

Хэвлэх

Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг  гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй байна.

Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгдсэн байна.  

11 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,01-0,25 г/см3, Увсын Зүүнхангай, Завхан, Ховдын Алтай, Завханы Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагааннуур, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Галт, Түнэл, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангайн Хайрхан, Өлзийт, Цэцэрлэг, Булганы Тэшиг, Булган, Сэлэнгэ, Бугат, Орхон, Сайхан, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Рашаант, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Дархан,Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өндөрхаан, Дорнодын  Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол сумдад 11-20 см, тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газарт 50-60 см, нягт нь 0,10-0,24 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Хөвсгөлийн  Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Тариалан, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Хэнтийн Батноров, Норовлин, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэнд 21-42 см зузаан цастай буюу нягт нь 0,06-0,35 г/см3  байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

2016-11-23

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-07-03 1209
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-06-26 651
2020 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 372
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 350
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2020) 2020-05-31 958
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-30 1746
2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 1070
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 6969
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 3183
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 6426
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 4787
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 4632
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 3422
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 2331
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 3125
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 2718
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 2909
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 2739
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 4883
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 4100
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 4486
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 4718
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 4019
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 3216
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 2995
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 5030
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 4571
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 2772
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 4595
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 3284
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 6371
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 5883
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 7589
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 4953
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 4397
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 3731
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 3588
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 4528
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 4774
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 5442
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 6801
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 5704
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 5598
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 5236
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 4439
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 4492
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 6027
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 5959
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 4122
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 3807
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 3818
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 4742
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 5484
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 4929
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 4829
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 3870

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/09

11 цаг

14 57
O
CF
Бороо
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/09

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store