Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-03 07:20:57

Хэвлэх

Зудын эрсдэлийн мэдээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар

11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,02-0,21 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Зүүнхангай, Баруунтуруун, Завханы Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Орхон, Баянгол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров, Норовлин, Дорнодын  Чойбалсан, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хөвсгөлийн  Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн  Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хэнтийн Дадалд 21-40 см зузаан, 0,12-0,28 г/см3 нягт цастай байна.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

2016-11-14

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 185
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-30 76
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 6059
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 2288
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 5462
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 4028
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 3869
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 2678
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 1649
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 2316
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 2025
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 2215
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 1996
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 4012
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 3490
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 3791
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 4017
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 3326
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 2575
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 2361
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 4390
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 3918
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 2208
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 3988
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 2649
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 5734
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 5101
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 6914
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 4311
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 3719
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 3143
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 2971
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 3915
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 4165
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 4832
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 6164
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 5112
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 4963
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 4611
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 3841
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 3730
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 5375
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 5295
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 3523
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 3207
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 3199
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 4130
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 4897
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 4264
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 4169
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 3249
Улаанбаатар - 2020/04/07

11 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй
7 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/07

9 48
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store