Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

2 дугаар сарын 9 буюу өнгөрсөн Ням гарагт зарим сумдын нутгаар өдрийн агаарын температурын үнэмлэхүй их утгууд эвдэгдлээ

Тонхил, Алтай сумд, Баянхонгорын Баянбулаг, Архангайн Эрдэнэмандал, Төв аймгийн Эрдэнэсант, Дундговийн Сайхан-овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Даланзадгад, Дорноговийн Мандах сумдын нутгаар 02 дугаар сарын 09 өдөр агаарын температур 1-12 градусаар давж халсан нь тухайн өдрийн үнэмлэхүй их утгуудыг эвдлээ. Тухайлбал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 02 дугаар сарын 09 өдрийн үнэмлэхүй их температурын утга +8 градус байсан бол +12 градус болж бүртгэгдсэн байна.

<< Буцах
Улаанбаатар - 2020/03/31

20 цаг

0 32
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/31

3 37
O
CF
Get cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store