Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө 1-14 градусаар дулаарчээ

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Булган, Сэлэнгийн зарим газар, Баянхонгор, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр 1-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Завханы Тосонцэнгэл, Их-Уулд 16,0 см, Хөвсгөлийн Жаргаланд 14,0 см, Шинэ-Идэрт 13,0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тунадас: Өнгөрсөн хоногт Дорнодын Халх голд 0.2  мм, Матадад 0.0 мм цас орсон байна.  
Температур их: Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө 1-14 градусаар дулаарч, нутгийн зүүн хэсгээр 1-8 градусаар хүйтэрч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-4 градус хүйтэнИх нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон голын хөндийгөөр +13...+19 градус,  бусад нутгаар +4...+11 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө өмнөх шөнөөсөө, нутгийн зүүн хэсгээр 1-8 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-12 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -7...-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -1...-7 градус хоносон байна.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, Дорнод-Дарьгангын тал нутгаар түр зуур 18-24 м/с хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өчигдөр өдөр +3...+5 градус, Яармаг-Сонгино орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -5...-7  градус хоносон байна.
 
<< Буцах
Улаанбаатар - 2019/11/12

11 цаг

-15 5
O
CF
Smoke
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Clear

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store