Өчигдөр өдөр Говь-Алтайн Бугатад 6,0 мм бороо орсон байна

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Өмнөговийн баруун, Дорнодын зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим газраар 0.0-6.0мм бороо оров. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Дорнодын Халхголд 8.0мм,  Баян-Өлгийн Даянд 7,0 мм, Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн Бугатад 6,0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байв.
Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +13...+18 градус,  бусад нутгаар +8...+13 градус дулаан хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бага зэргийн 0,0мм бороо орсон. Өнгөрсөн шөнө бороо ороогүй. Салхи секундэд 5-10 метр. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө +9...+11 градус дулаан хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Clear
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Get cloudy

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store