Өчигдөр өдөр баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-9 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын өмнөд, Увс, Архангайн хойд, Дорнодын зүүн хэсгээр, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 0.0-12.0 мм бороо, хур тунадас орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Баян-Өлгийн Даян 12.0 мм, Хөвсгөлийн Цагаан нуур, Шинэ-Идэр, Баянзүрх, Баян-Өлгийн Өлгий, Дөчинжил, Дэлүүн, Завханы Тосонцэнгэл, Их-Уул,  Булганы Сайханд 4.0-8,0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-9 градусаар сэрүүсч, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэсийн голын хөндийгөөр +6...+13 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +14...+22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25...+32 градус, бусад нутгаар +20...+27 градус дулаан байв.
Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 1-16 градусаар хүйтэрч, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-2 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+4 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +10...+19 градус, бусад нутгаар +4...+10 градус дулаан хонов.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-23 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө +24...+26 градус, шөнөдөө +4...+6 градус дулаан хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/16

11 цаг

5 41
O
CF
Smoke
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/16

12 53
O
CF
Get cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store