
Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Төв аймгийн Өнгөрсөн хоногт Мөнгөнмоьт, Хэнтийн Галшир, Сүхбаатарын Уулбаян, Дорнодын Цагаан-Овоо, Эрээнцав, Дашбалбарт 10.0-17.0мм дуу цахилгаантай бороо орлоо
Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын ихэнх, баруун, төвийн аймгуудын зарим нутгаар, Дундговийн баруун хойд хэсгээр 0.0-17.0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Төв аймгийн Мөнгөнмоьт, Хэнтийн Галшир, Сүхбаатарын Уулбаян, Дорнодын Цагаан-Овоо, Эрээнцав, Дашбалбарт 10.0-17.0мм дуу цахилгаантай бороо орсон байна.
Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-10 градусаар сэрүүсч, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +10...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +20...+29 градус байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -2...+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар +16...+23 градус, бусад нутгаар +8...+15 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй. Өнгөрсөн шөнө 0,4 мм бороо орлоо. Салхи секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө +22...+24 градус, өнгөрсөн шөнө +9...+11 градус дулаан байв.

Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/06



5 м/с


Шинэ мэдээ

