Өнгөрсөн хоногт 0.2-58.0 мм үргэлжилсэн усархаг бороо орлоо

Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар өнгөрсөн хоногт 0.2-58.0 мм үргэлжилсэн усархаг бороо орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өвөрхангайн Баян-Өндөрт 58.0 мм, Хархоринд 48.0 мм, Төгрөгт 38.0 мм, Хужиртад 28.0 мм, Төв аймгийн Бүрэнд 31.0мм, Дундговийн Эрдэнэдалайд 29.0мм, Өвөрхангайн Арвайхээр, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтийн Баянмөнх суманд 24.0 мм, Архангайн Хашаат, Өвөрхангайн Өлзийт, Зүйл, Булганы Рашаант, Төв аймгийн Зуунмод, Эрдэнэсант, Лүн, Мааньт, Алтанбулаг, Хэнтийн Жаргалтхаан, Оргил, Хэрлэнбаян-Улаан, Дундговийн Сайхановоо, Дорноговийн Иххэт болон Улаанбаатар хот орчмоор 14.1-20.0 мм, бусад нутгаар 0.2-13.0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий болон говь,талын нутгаар +11...+16 градусИх нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +26...+31 градус, бусад нутгаар +19..+24 градус байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  +4...+9 градус, Алтайн өвөр говиор +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус хонов.
Өнгөрсөн хоногт Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 20-24 метр хүрч ширүүссэн байна. Бусад нутгаар секундэд 4-9 метр салхитай байв.
 Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 2.0-3.0мм, өнгөрсөн шөнө 8.0-11.0 мм бороо орсон байна. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр +20...+22 градус, шөнөдөө +12...+14 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

17 цаг

17 62
O
CF
Clear
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/19

16 60
O
CF
Precipitation

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store