Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Өнгөрсөн хоногт Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3,0-7,0 мм тунадас орсон байна

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсноос Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3,0-7,0 мм тунадас орсон байна.

 Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйнн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+16 градус, бусад нутгаар +17...+24 градус байв.

Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +8..+14 градус, бусад нутгаар +1..+7  градус хоносон байна.  

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи 4-9 метр, Алтайн нурууны өвөр бэл, Дорнод, Дарьгангын талаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоосоо 3-5 градусаар дулаарч өчигдөр өдөр +16...+18 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр  +1...+3  градус байв. 

 
  •  
<< Буцах
Улаанбаатар - 2020/04/04

17 цаг

16 60
O
CF
Clear
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/04

17 62
O
CF
Get cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store