Онцлох мэдээ: 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Архивын цаасан болон цахим баримт

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Архивын тухай хуулиар Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв болж төрийн архивын статустай болсон.

2006 оны 4 дүгээр сард Байгаль Орчны Сайдын тушаалаар УЦУОШГ-ын Төрийн архив, мэдээллийн сангийн хэлтэс болсон. Тус хэлтэс нь “Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв” архив, Ус цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн сан гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2013 оны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн архив нэртэй болсон ч архив /цаасан суурьтай баримт/, тоон мэдээллийн сангийн үндсэн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй ажил үүргээ гүйцэтгэж байна.  1936 оноос одоог хүртэлх Уур амьсгалын ажиглалтын сүлжээ,  Нарны цацрагийн ажиглалтын сүлжээ, Аэрологийн/Агаар мандлын  дээд давхаргын цаг уурын горимын мэдээ/ сүлжээ, Агроцаг уурын ажиглалтын сүлжээ, Гадаргын усны мониторинг, Сансрын ажиглалтын системийн мэдээллүүд нь цаасан баримт болон тоон байдлаар тус архивт хадгалагдаж байна.

      2015 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар архивын 15-н сан хөмрөгт /хүснэгт 3/ 9038948 хуудас, 134303 хадгаламжийн нэгж /цаашид нэмэгдэх тоо/ баримт хадгалагдаж байна. Дараах байдлаар хүснэгт  1, хүснэгт 2-т үзүүлэв.  

Хөмрөгүүд, тайлбар татах

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/01/17

2 цаг

-21 -5
O
CF
Smoke

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/01/16

-11 12
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store