Амралтын өдрүүдээр ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө  Хэнтийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга,  Дорноговийн нутгаар салхи секундэд 26-28 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө  Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр, маргааш өдөр  Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр,  зарим үед секундэд 24 метр  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна.

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

16, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

<< Буцах
Улаанбаатар - 2020/05/28

8 цаг

8 46
O
CF
Clear
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/05/28

17 62
O
CF
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо

12 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store