Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-16 10:51:39

Хэвлэх

Цаг агаарын 7 хоногийн тойм

                                                                                      

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

 ( 2017оны 1 дүгээр сарын 9-ны 08 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цаг хүртэлх )

Тунадас Өнгөрсөн долоо хоногт 9-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж 0,0-3,0 мм цас орсноос хамгийн их нь Увсын Зүүнговь, Давс суманд 1,7-3,0 мм, Увсын Тэс, Ховдын Байтаг /Булган/, Завханы Цагаанхайрхан, Түдэвтэй, Говь-алтайн Баян-уул,Төв аймгийн Батсүмбэр сумдад 1,0 мм цас орсон байна. /Зураг-1/

Цасны зузаан Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын станц, харуулуудын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр хамгийн их нь Увсын Түргэн 38 смЗавханы Баянхайрхан, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Увсын Малчин, Хяргас, Сэлэнгийн Бугант, Зүүнбүрэн, Хүдэр ,Ерөө, Цагааннуур сумдын нутгаар 28-34 см, Баян-өлгийн Дөчинжил, Увсын Баруунтуруун, Давст, Сагил, Ховдын Байтаг, Үенч, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Тэс, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-уул, Булганы   Хангал, Сэлэнгийн Хушаат, Зэлтэр, Хэнтийн Баян-овоо, Дорнодын Баян-Уул сумдуудад 20-26 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандмань-өндөр, Чандагат, Булганы Тэшиг, Ингэттолгой, Бугат, Хутаг, Эрдэнэт, Сэлэнгийн Баруунхараа, Орхон, Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Улаантолгой, Дархан-уул, Төв аймгийн Залуучууд, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Алтанбулаг,  Хэнтийн Өндөрхаан, Баян-овоо, Дадал, Өлзийт, Норовлин, Батноров, Гурванбаян, Дорнодын Баянтүмэн, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халх гол зэрэг сумдуудын нутаг, Багануур орчмоор 14-19 см, бусад нутгаар 0-13 см  зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Ховд, Дорноговийн хойд, Говь-Алтайн өмнөд, Дундговийн баруун, Өмнөговийн нутгаар цасгүй байна.  Зураг-2

Салхи:   Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун 4-9 м/с салхитай байв. Харин 10-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 15-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар салхи 12-17 м/с хүрч ширүүссэн байна. /Зураг-3 /

Температур:   Хугацааны дунд үе буюу 12-13-нд өдөртөө хүйтний эрч суларч хамгийн дулаан нь говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанас 4 градус хүйтэн байсан бол бусад хугацаанд хүйтэрч 11-ны шөнө хамгийн хүйтэн нь Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 40-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 36-39 градус хүрч хүйтэрсэн байна. Зураг-4,5

Зураг-4

 Зураг-5

  Урьдчилсан Мэдээлэх Хэлтэс

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар - 2017/01/19

14 цаг

-22 -7
O
CF
Smoke
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/01/19

-20 -4
O
CF
Partly cloudy

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store