Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-09-20 08:37:17

Хэвлэх

Цаг агаарын 1 хоногийн тойм

Өнгөрсөн 1 хоногийн цаг агаарын байдлын тойм

( 2017 оны  9 дүгээр сарын 19-ний 08 цагаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цаг хүртэл )

    Тунадас: Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн ихэнх  нутаг, Ховд, Увс, Завханы баруун хэсгээр  0.0-8,0 мм бороо орлоо.  Үүнээс хамгийн их  нь Баян-Өлгийн Толбод  өнгөрсөн шөнө 8,0мм бороо  орсон байна. 

/Зураг-1/

    Температур их: Өчигдөр өдөр Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 25-30 градус, уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 18-24 градус дулаан байв. 

 /Зураг-2/

   Температур бага: Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховдын нутгаар  өмнөх шөнөөсөө 1-8 градус градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-10 градусаар дулаарч Алтай,  Хангай Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-7 градус хүйтэн,  Говийн бүс нутгаар 9-16 градус, бусад нутгаар 0-8 градус дулаан хоносон байна.

 /Зураг-3/

    Улаанбаатар хот орчмоор : Өчигдөр өдөр 18-21 градус дулаан , өнгөрсөн шөнө  Багануур,  Тэрэлж орчмоор -3,,,,+1 градус,  бусад газраар 5-10 градус дулаан байв. 

  Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-14 метр,  Алтайн уулсаар  секундэд 16-19 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

/зураг-4 /

 

Улаанбаатар - 2017/09/20

14 цаг

23 73
O
CF
Clear
4 м/с

ӨНӨӨДӨР - 2017/09/20

23 73
O
CF
Cloudy

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store