Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-07-01 16:48:27

Хэвлэх

Гол мөрний усны горимын тойм 2020-07-01

2020 оны зургаадугаар сарын  гуравдугаар арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт аажим буурсан ерөнхий хандлагатай ба  арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Үүр голын усны түвшин 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хоногт 20-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40 см орчим давжээ.

 Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин арав хоногийн турш аажим буюу хоногт 1-3 см буурсан явцтай байлаа.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 20-125 см бага харин Урдтамир голын хувьд 10-20 см орчим ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын усны  түвшин өнгөрсөн хугацааны эхээр хоногт 5-75 см нэмэгдэж, Сэлбэ гол Санзай орчимд 24-28-ны өдрүүдийн хооронд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн голуудын арав хоногийн дундаж түвшин  2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см ахиу харин Хүдэр, Хараа, Тэрэлж, Сэлбэ гол Улаанбаатар хот орчимд  олон жилийн дунджаас 5-40 см бага байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон голын адгаар өмнөх арав хоногийн дундаас усны түвшин хоногт 5-45 см нэмэгдээд эргэн буурсан явцтай бол Орхон голын эх болон дунд хэсгээр хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-85 см бага байлаа. Харин Сэлэнгэ-Зүүнбүрэн-Сүхбаатар хот орчимд олон жилийн дунджаас 25-30 см их байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

          Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн эхээс дунд хүртэл хоногт 5-70 см нэмэгдэж, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 15-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж нэлээд элбэг устай өнжсөн ба эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-90 см ахиу, Хэрлэн голын дунд болон адаг, Халх, Улз голын дагууд  10-30 см бага түвшинд байсан байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан төлөвтэй байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеэс 15-70 см бага байв.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга,  Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Таац зэрэг голууд өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-70 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногийн түвшний өөрчлөлтгүй өнжсөн ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-25 см бага харин Хархираа голын хувьд 20-40 см ахиу түвшинд байна.  

Зургаадугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл  Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан буюу хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан хэдий ч төв болон зүүн аймгуудын нутгаар орсон хур борооноос шалтгаалан зарим голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.   

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                                     2020-07-01

 

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/09

11 цаг

22 71
O
CF
Clear
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/09

22 71
O
CF
Precipitation

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store