Онцлох мэдээ: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Харбут, Чигэртэй, Булган, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд  үерийн түвшинг 10-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                      

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 03:18:09

Хэвлэх

Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм

Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм

2014 онд Улаанбаатар хотын 4 дүүргийн 48 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ шинжилгээ хийгдсэн.

Кадмий, хартугалга: Хөрсний чанарын шинжилгээгээр кадмийн дундаж агууламж 0.36 мг/кг, хартугалганы дундаж агууламж 24.1 мг/кг буюу MNS58:50 2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмий болон хартугалганы дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.

                        

                             Зураг 1.  Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмийн болон хартугалганы дундаж агууламж, мг/кг

Мөнгөн ус:   Хөрсний чанарын шинжилгээгээр мөнгөн усны дундаж агууламж 0.26 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин бага агууламжтай гарсан. Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 2-т үзүүлэв.

                      

                                 Зураг 2.  Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж, мг/кг

Зэс, цайр: Хөрсний чанарын шинжилгээгээр зэсийн дундаж агууламж 23 мг/кг, цайрын дундаж агууламж 218 мг/кг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 3-т харууллаа.

                      

                             Зураг 3.  Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламж, мг/кг

Кобальт, стронций: Хөрсний чанарын шинжилгээгээр кобальтын дундаж агууламж 28 мг/кг, стронцийн дундаж агууламж 524 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 4-т үзүүлэв.

                        

                               Зураг 4.  Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламж, мг/кг

Бусад хүнд металлын хувьд бром 1 мг/кг, хром 0.46 мг/кг, рубиди 194 мг/кг, циркон 283 мг/кг  дундаж агууламжтай шинжилгээний дүнгээр гарсан байна. Бүх дээжинд хлор илрээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар - 2018/06/21

14 цаг

26 78
O
CF
Clear
7 м/с

ӨНӨӨДӨР - 2018/06/21

28 82
O
CF
Cloudy

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store