Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 07:18:14

Хэвлэх

Орон нутгийн хөрсний чанарын 2014 оны тойм

Орон нутгийн хөрсний чанарын 2014 оны тойм

21 аймгийн нийт 85 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн.

Кадмий, Хартугалга: Хөрсний чанарын хүнд металлын шинжилгээгээр кадмий  Архангай, Баян-Өлгий, Өмнөговь аймгуудын хөрсөнд илрээгүй, бусад аймгуудад 0.04-16.4 мг/кг буюу Дундговь аймгийн хөрсөнд кадмийн дундаж агууламж 16.4 мг/кг ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс  5.5 дахин их агууламжтай байна.

Аймгуудын хөрсөн дэх хартугалганы дундаж агууламж 4.3-177.2 мг/кг агууламжтай байна.. Аймгуудын хөрсөн дэх кадмий болон хартугалганы дундаж агууламжийг зураг 1-т үзүүлэв.

Зураг 1. Кадмий болон хартугалганы дундаж агууламж, мг/кг

Мөнгөн ус, хром: Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв аймгуудын хөрсөнд мөнгөн усны агууламж илрээгүй. Бусад аймгуудын хөрсөнд  мөнгөн ус 0.1-0.8 мг/кг агууламжтай байна. Архангай, Дорноговь, Дорнод, Говь-Сүмбэр, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв аймгуудын хөрсөнд хромын агууламж илрээгүй. Бусад аймгуудын хөрсөнд хром 0.08-121.3 мг/кг агууламжтай байна. Аймгуудын хөрсөн дэх мөнгөн ус болон хромын агууламжийг MNS58:50 2008 стандарттай харьцуулан зураг 2-т үзүүллээ.

                       

Зураг 2. Мөнгөн ус болон хромын дундаж агууламж, мг/кг

Зэс, кобальт: Аймгуудын хөрсөн дэх зэсийн агууламж 13.5-27.2 мг/кг ба MNS58:50 2008 стандартаас давсан агууламжгүй, кобальтын агууламж 12.1-54.4 мг/кг агууламжтай байна. Аймгуудын хөрсөн дэх зэс болон кобальтын агууламжийг MNS58:50 2008 стандарттай харьцуулан зураг 3-т үзүүлэв.

                       

Зураг 3. Зэс болон кобальтын дундаж агууламж, мг/кг

Бром: Баянхонгор, Дорнод, Дундговь, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгуудын хөрсөнд бромын агууламж илрээгүй. Бусад аймгуудын хөрсөнд бром 0.2-4.5 мг/кг агууламжтай байна.

Аймгуудын хөрсөн дэх стронцийн агууламж 214-937.4 мг/кг, рубидийн агууламж 84.3-302.7 мг/кг, цирконы агууламж 170-472.2 мг/кг байна. 

Дүгнэлт: Шинжилгээний дүнгээр Дундговь аймгийн хогийн цэг болон  цэвэрлэх байгууламжаас авсан дээжинд кадмий 30 болон 18 мг/кг агууламжтай гарч MNS58:50 2008 стандартаас 6-10 дахин их агууламжтай байна. Баян-Өлгий аймгийн хөрсөн дэх  хартугалганы дундаж агууламж 147 мг/кг буюу стандартаас 1.5 дахин их, Өмнөговь аймгийн хөрсөн дэх цайрын дундаж агууламж 356 мг/кг буюу стандартаас 1.2 дахин их, Ховд аймгийн хөрсөн дэх  цайрын дундаж агууламж 300.8 буюу стандартаас 0.8 мг/кг –аар давсан агууламжтай, Сүхбаатар аймгийн хөрсөн дэх  кобальтын дундаж агууламж 54.4 мг/кг буюу 4.4 мг/кг-аар  стандартаас давсан, Булган аймгийн хөрсөн дэх стронцийн дундаж агууламж 937 мг/кг буюу стандартаас 1.2 дахин их байна. Дээрхээс бусад аймгуудийн хөрсөнд агуулагдах хүнд металлын агууламж MNS58:50 2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн байна.

 

Улаанбаатар - 2017/03/24

23 цаг

-7 19
O
CF
Clear
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/03/24

1 33
O
CF
Cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store