Онцлох мэдээ:                      8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Орхон гол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байгаа бол Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-13  

Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 06:07:19

Хэвлэх

цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 4 сарын товч мэдээлэл

ЦУОШГ-ын даргын 2016 оны А/21 дугаар тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудын үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.

2016 онд Монгол орны хэмжээнд 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 38 газрын генератор, 4 аймгийн хөдөлгөөнт радар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд энэ жилийн анхны ажиллагааг Ховд аймгийн 1 экспедиц, 1 газрын генератор, Хэнтий аймгийн 2 газрын генератор 3-р сарын 30-ны өглөө төвийн зохицуулагчтай зөвлөлдөж, зааварчилга авч гарснаар амжилттай эхлүүлсэн.

 Монгол орны нутагт 3-р сарын 30-31, 4-р сарын 14-18, 23-24, 30-1-ний өдрүүдэд давхардсан тоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн 11 экспедиц, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Хэнтий аймгийн 10 газрын генератор тус тус үүлэнд зориудаар нөлөөлж  нийт 51ш пуужин, 72ш түлш зарцуулаад байна. Энэ хугацаанд тал хээрийн нутгаар түймэртэй байлаа. 4 сарын сүүлчээр баруун болон төвийн газар тариалангийн бүс нутгаар нилээд бороо орлоо.

5 ба 6 сард цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах албан ажлын цагийн хуваарийг газрын даргаар батлуулж, хуваарийг аймгуудад/FTP-ийн цаг агаарт зоруидаар нөлөөлөх-д  оруулсан/ хүргүүлэв.

“ЦАЗНөлөөлөх ажиллагааны үед нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах талаар хамтран ажиллах тухай” ЦУОШГ, ИНЕГ-ын 17/16 тоот гэрээг батлуулж аймгийн экспедицүүдэд хүргүүлэв.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/13

17 цаг

23 73
O
CF
Clear
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/13

22 71
O
CF
Бага зэргийн аадар

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store