Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 03:03:33

Хэвлэх

Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ

2011 оны 8 дугаар сарын 4-5-нд Хөвсгөл аймагт зохион байгуулсан "Сэрүүн бүсийн уур амьсгалын өөрчлөлт: Усны нөөц ба цэвдэг мандал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд ихэнх аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албадын удирдлага, инженер техникийн ажилтны төлөөлөл оролцсон тул цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн ажиллагааг 8 дугаар сарын 3-наас 10-ныг хүртэл Газрын даргын шийдвэрээр түр хугацаагаар зогсоосон юм.

Хэдийгээр манай орны ихэнх нутгаар зуншлагын байдал боловч халалтаас болж зарим газар гандах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Төв аймгийн отрын бүс нутаг болох Өндөрширээт болон Баянцогт сумын тариалсан талбайн ургац гандах хандлагатай болсон үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авахуулах талаар орон нутгаас хүсэлт ирж байна.

Ийм учраас Төв аймгийн "Зуунмод-Бороо-1" экспедицийг энэ сарын 9-нээс эхлэн тус аймгийн Баянцогт, Угтаал сумын нутагт ажиллуулж байгаа бөгөөд 12-нд Өндөрширээтийн чиглэлд гаргаад байна. 13-наас эхлэн тус аймгийн 2 экспедиц дээр дурьдсан сумдын нутгаар ажиллах юм.  Энэ ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс борооны пуужинг нэмж олгоод байна. Экспедиц ажиллаж байгаа нутгаар 5,0-8,0 мм /Угтаал/, Эрдэнэсантад 16,0 мм хүртэл бороо орсон байна.

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд говь, хээрийн аймгийн экспедицүүд цаг агаарын тохиромжтой нөхцөл бүрдсэн үед үүлэнд зорицдаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулахаар бэлэн байдалд байна.

                                                        "ХУРЫН ШИМ" ТӨВ

                Жирийн л инженер

Зэвсгийн инженерүүдээ хааяа ч гэсэн хайрла

Зэвэртлээ, хөдөө гандаж явдагийг нь бод

Зэргийн нэмэгдэл,үр дүнгийн урамшуулал хүртдэг

Зиндаа адилхан инженерүүдээс нь битгий ялга

Улирлын ажилтай гэж  дандаа битгий шоовдорло

Урамыг нь бодож хаяа ч гэсэн худлаа хошгируул

Унах унаа, ярих холбоо нь баталгаатай л бол

Унтах нойр, идэх хоолоо хасаад л зүтгэдэг хүмүүс шүү 

Өвөлдөө эд нар хийх ажилгүй инженерүүд гэж

Өөчилж битгий илүү хэлж, муулж ярьцгаа

Өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцсонгүй гэж

Өчнөөн л зэмлүүлдэг нэр муутай инженерүүд

            Үүлэнд нөлөөлөх арга зүйг боловсруулах

            Үйлчилсэн реагентийн норм хэмжээг тодорхойлох

            Үр дүн, эдийн засгийн ашгийг тооцох гээд л

            Үнэнээ хэлэхэд ажилдаа дарагдсан инженер

Зориудаар бороо оруулах буянтай энэ л үйлсэд

Зүрх, сэтгэлээрээ нэгдэн зүтгэцгээе эрхэм цаг уурчдаа

Зовсон, ядарсан, мэдэхгүй, чадахгүй хэн нэгнийгээ 

Зоригжуулж, урам өгч бие биедээ тусалцгаая инженерүүдээ

Төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж

Түмний итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хөдөлмөрлөж

Төрөлх нутаг, ард түмэндээ буянт үйл бүтээх хүсэлтэй

Тэнүүн сэтгэлтэй, шинэлэг албатай нэгэн инженер чинь шүү

Хурмаст тэнгэр лүүгээ буудлаа гэж хараалгаж зүхүүлсэн ч

Хавар нь жиндэж, зун нь халууцаж, бороо усанд норсон ч

Хамаг амьтны тусын тулд бид л хийх ёстой гэж

Хариуцлага, үүрэг хоёроо ухамсарласан инженер шүү

Эр цэргийн тангаргаа, жанжин тугандаа өргөөд

Эх орноо батлан хамгаалахад хүчин зүтгэж явсан

Эгэл жирийн  айл гэрийн өрхийн тэргүүн гэгдсэн

Эрсдэж гэмтэхээс айгаагүй гүндүүгүй нэгэн Монгол эр

Аюулын харанга өвөрлөсөн дарин цэнэгтэй пуужинтай

Амиараа дэнчин тавьж  улаан нүүрээрээ л тулдаг

Аадар  оруулж, үер усанд авaхуулчихгүй юмсан гэж

Амихандаа бас арга тактикаа тооцоолж ажилладаг

Зэвсгийн инженерүүдээ хааяа ч гэсэн хайрла

Зэвэртлээ  хөдөө гандаж явдагийг нь бод

Зиндаа адилхан бусад инженерүүдтэй нь

Зэрэгцүүлээд нэг хардаа адилхан л хүн шүү дээ.

Улаанбаатар - 2017/03/24

23 цаг

-7 19
O
CF
Clear
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/03/24

1 33
O
CF
Cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store