Урьдчилсан мэдээ > Monthly
Шинэчлэгдсэн: 2016-12-25 18:50:00

Хэвлэх

2017 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

                                                          

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

 

            Нэгдүгээр сарын агаарын температурын уур амьсгалын  дундаж нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32 градус, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд,  Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговийн өмнөд,  Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 12-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг /1 дүгээр зураг/ боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011, 2016 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 2-10 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 градус, бусад нутгаар 38-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 градусаар дулаан байж, өдөртөө Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүрч дулаарч байжээ.

Энэ сард уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог /2 дугаар зураг/ боловч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар говийн нутгаар 1-4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15 см, бусад нутгаар 4-9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-60 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Дундговийн нутгаар 20-28 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

            Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эцсээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэнд Хангайн нуруугаар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сэлэнгийн ихэнх, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/3 дугаар зураг/

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 1-6 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд  үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

            Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Булганы ихэнх, Хөвсгөлийн зүүн, Архангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/4 дүгээр зураг/.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Дорнодын ихэнх, Хэнтийн хойд, Сүхтбаатарын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Дорнодын ихэнх, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй /3 дугаар зураг/.   

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин  нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23  градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

            Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн  эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с,  зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

 

 

Улаанбаатар - 2017/01/19

14 цаг

-22 -7
O
CF
Smoke
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/01/19

-20 -4
O
CF
Partly cloudy

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store