Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Урьдчилсан мэдээ > 7 хоног
Шинэчлэгдсэн: 2020-07-06 14:59:34

Хэвлэх

7 хоногийн төлөв

2020 оны 7 дугаар сарын 06-наас 7 дугаар сарын 13-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, бусад хугацаанд зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно /

Хур тунадас: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, Орхон, Сэлэнгийн бэлчирээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй. 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

14 цаг

20 68
O
CF
Clear
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Rain

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store