Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-03-25 10:46:14

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

 

      Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс , Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Тэс, Шишхэд, Эг, Дэлгэрмөрөн, Баруунтуруун, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа ба мөн түүнчлэн Хангай нурууны өврөөс эх авсан Завхан, Яруу, Зүйл, Хүнгүй  голын савд цасны зузаан 5-25 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 30-60 см хүрч, цасны нягт нь 0.10-0.25 г/см3 байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний  зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж , мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зарим голын энэ жил ажиглагдах хаврын шар усны үерийн их урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан 1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв.

 

1 дүгээр хүснэгт.   Хаврын шар усны үерийн прогноз

 

Гол – Харуулын нэр

Хаврын шар усны үерийн олон жилийн

2016 онд ажиглагдах хаврын шар усны үерийн

дундаж

хамгийн их

хамгийн бага

 Хамгин их өнгөрөлт,м3

өнгөрөл, м3

 Эг–Эрдэнэбүлган

52.3

118

8.9

32.0

Дэлгэрмөрөн-Мөрөн

254

662

39.2

170

Завхан-Гуулин

50

150

7.13

32.0

Баруунтуруун-Баруунтуруун

9.35

33.5

0.94

10.0

Тэс-Баян-Уул

71.0

156

19.0

80.0

Түргэн-Түргэн

11.8

27.4

1.00

20.0

Зүйл-Тонхил

0.6

1.06

0.4

0.45

Идэр-Зүрх

212

586

27.9

100

 

                                        Ус судлалын сектор 2016-03-25

 

Улаанбаатар - 2017/07/28

20 цаг

26 78
O
CF
Үүл багасcан

0 м/с

ӨНӨӨДӨР - 2017/07/28

30 86
O
CF
Thunderstorms

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store