Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-29 14:26:54

Хэвлэх

Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

River water level and discharge forecast

          Монгол орны хэмжээнд хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байхтай уялдаад ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий,  Хангай нурууны арын Идэр, Чулуут, Суман, Орхон болон Сэлэнгэ мөрний эх болон дунд хэсэг мөн түүнчлэн Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон Хэрлэн зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага  байна. Харин Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Харбут  зэрэг мөсөн голоос эхтэй гол мөрний хувьд олон жилийн дунджаас ахиу байх хандлагатай байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа хэдийч 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эх болон  2 дугаар арав хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй тул  гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байна. Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

               Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

Зарим томоохон гол мөрний 2020 оны 7 дугаар сарын усны түвшин ба урсацын прогноз

 

 

7 дугаар сарын олон жилийн

   7 дугаар сард ажиглагдах

Д/д

Гол – харуулын нэр

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

 

 

түвшин,см

өнгөрөлт,м3

хамгийн их

хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

276

538

1294

286

215

163

2

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

252

422

1252

178

220

175

3

Эг гол - Эрдэнэбулган сум

232

40.8

132

7.71

200

19.0

4

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

197

82.9

258

19.3

160

35.0

5

Бэлтэс гол – Баянзүрх сум

358

7.29

29.5

0.81

315

0.25

6

Идэр гол – Зүрх баг

169

44.0

387

18.0

150

37.7

7

Орхон гол – Орхон сум

210

118

719

16.3

150

49.1

8

Орхон гол – Сүхбаатар сум

261

240

626

81.9

200

135

9

Туул гол – Улаанбаатар хот

159

57.9

340

8.00

110

7.70

10

Тэрэлж гол – Тэрэлж сум

161

23.8

65.4

2.84

125

3.35

11

Ерөө гол – Ерөө сум

320

125

413

27.8

260

19.0

12

Хануй гол Эрдэнэмандал сум

278

18.2

60.4

2.20

230

1.35

13

Онон гол – Биндэр сум

178

75.8

202

19.8

125

25.0

14

Хэрлэн гол - Өндөрхаан сум

202

54.0

246

9.40

145

10.6

15

Халх гол – Сүмбэр сум

216

73.0

231

23.6

155

21.8

16

Богд гол – Улиастай сум

189

153

70.9

3.24

130

54.9

17

Түй гол – Баянхонгор сум

151

18.7

28.0

0.86

95

5.00

18

Завхан гол – Гуулин  сум

176

27.5

57.3

3.28

145

6.07

19

Ховд гол - Мянгад сум

193

156

622

131

235

215

20

Булган гол – Булган сум

214

17.1

33.7

2.64

200

12.6

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-06-29

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 342
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 852
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 878
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 1028
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 655
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10344
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3809
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4251
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4355
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4288
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2640
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2335
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2042
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5033
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2357
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3853
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3826
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3917
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3809
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7073
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5231
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4805
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4470
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8637
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6842
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5754
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4544

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

14 цаг

20 68
O
CF
Clear
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Rain

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store