Онцлох мэдээ: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Харбут, Чигэртэй, Булган, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд  үерийн түвшинг 10-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                      

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-28 02:16:58

Хэвлэх

2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2016 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байв. Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан ба 7 дугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

60% нь  50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

20% нь  51-100 хувь         (бэлчээр хүрэлцээтэй)

10% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

 5%  нь  301-500 хувь       (даац 3-5 дахин хэтэрсэн)

 5% нь  500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. (Бэлчээрийн даацын зураг, 2016 оны 8 дугаар сарын 22). Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.

Аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатай, хэдэн толгой мал даацаас хэтэрч байгааг аймаг, сум, баг бүрээр хүснэгтээр гаргасан болно.

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

 

2016-8-22

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 2055
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 1721
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 150
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 1670
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 513
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 3437
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 2353
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 4840
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2105
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 1587
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1304
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1058
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 1985
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2025
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 2545
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 3935
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3176
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 2696
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 1977
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2055
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 1596
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 3026
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 3086
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 1622
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1275
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1381
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2257
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3304
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2225
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2071
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 1429
Улаанбаатар - 2018/06/21

14 цаг

26 78
O
CF
Clear
7 м/с

ӨНӨӨДӨР - 2018/06/21

28 82
O
CF
Cloudy

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store