Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-27 13:51:27

Хэвлэх

Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг  гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

 

1 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговийн зарим нутгаар их эрсдэлтэй байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Булган, Даян, Ховдын Алтай, Үенч, Булган, Увсын Малчин, Наранбулаг, Давст, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Сагил, Улаангом, Завханы Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тэс, Сонгино, Отгон, Түдэвтэй, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Улаан-Уул, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Баянзүрх, Чандмань-Өндөр, Тариалан, Галт, Арбулаг, Жаргалант, Тосонцэнгэл, Цагаан-Үүр, Булганы Хангал, Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг, Рашаант, Баяннуур, Дархан-Уулын Дархан, Орхон, Сэлэнгийн Цагааннуур, Хүдэр, Бугант, Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Зэлтэр, Төвийн Жаргалант, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өндөрхаан, Баян-Овоо, Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоод 21-50 см зузаан цастай, нягт нь 0,11-0,40 г/см3, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 11-20 см зузаан, 0,11-0,32 г/см3 нягттай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,09-0,35 г/см3 нягт бүхий цастай буюу 14 аймгийн 78 сум зудын,13 аймгийн 56 сум зудархуу байдалтай байна.

2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хагаст цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилт, хаваржилтанд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийг өвс тэжээлээр хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

2017-01-25

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 753
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 1500
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 1752
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 867
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 718
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 644
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 2576
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 2083
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 522
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 2091
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 875
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 3824
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 2727
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 5155
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2421
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 1894
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1557
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1330
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 2255
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2397
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 2839
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 4301
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3436
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 3073
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 2204
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2294
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 1943
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 3422
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 3415
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 1847
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1525
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1622
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2481
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3519
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2516
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2346
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 1666

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

             Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы өмнө
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/10/21

11 цаг

6 42
O
CF
Smoke
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/21

6 42
O
CF
Snow

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store