Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Уур амьсгал
Шинэчлэгдсэн: 2015-04-23 11:26:02

Хэвлэх

Монгол орны ус цаг агаар, орчны төлөв

Монгол орны хэмжээнд ус цаг уур, уур амьсгал, орчны төлөв байдал ямар байсан тухай мэдээллийг жил бүр эмхтгэл болгон гаргаж цаас болон цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэж байхаар шийдвэрлэсний дагуу 2013 оны мэдээллийг боловсруулж гаргав.
           Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахины болон тухайн улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаанд нөлөөлж тогтвортой хөгжлийг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн байгаль орчин, экологид одоо ямар нөлөө үзүүлж байна, цаашид хэрхэн нөлөөлөх хандлагыг үнэлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх шаардлага зүй ёсоор гарч байна. 
           Энэхүү эмхтгэлийг анх удаа гаргаж байгаа тул манай салбарын хэмжээнд хийж буй ус судлал, цаг уур, орчны анхан шатны хяналт шинжилгээний ажлын хүрээ, үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн талаар аль болох дэлгэрэнгүй оруулахыг хичээв. Эрхэм хэрэглэгч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн та өөрийн үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа, амьдрал ахуйгаа зохицуулах, энэ чиглэлээр мэдээллийн хүрээг өргөтгөн чанарыг сайжруулах чиглэлээр манай байгууллагатай хамтран ажиллах талаар санал санаачлага гарган ажиллана гэдэгт итгэж байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

14 цаг

20 68
O
CF
Clear
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Rain

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store