ЦУОШГUNCCD COP17 Ulaanbaatar 2026
Монгол орны хээр тал
Хөвсгөл нуур орчмын байгаль
Говийн элсэн манхан
Хангайн ой, уулс
Бэлчээрийн мал аж ахуй
UNCCD COP17 · Улаанбаатар 2026

Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая

2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь ган гачигт өртөх эрсдэлтэй. 2030 он гэхэд 1 тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлээд байна. COP17 бол энэхүү зорилтыг ажил хэрэг болгох талбар. Цаг нь одоо.

Хөтөлбөр

Хөтөлбөрийн үйл ажиллагаанууд

Арга хэмжээ 01

2026 оны 8 сарын 18 (Мягмар)

15:00 – 18:00 (UTC+8)

Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг

Цэнхэр бүс, Монголын павилион, Улаанбаатар

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь тодорхой хэмжээгээр газрын доройтол, цөлжилтөд өртсөн. Элсэн болон шороон шуурга, бусад ус цаг уурын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл жилд дунджаар 67 удаа тохиолдож, тэдгээрийн давтамж, эрчим сүүлийн 10 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдсэн. Эдгээр үзэгдлийн улмаас сүүлийн 25 жилийн хугацаанд 601 хүн амь эрсдэж, 30 сая орчим толгой мал хорогдон, 888.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна (АҮ, ГҮ-ийн 2025 оны тайлан).

Арга хэмжээ 02

2026 оны 8 сарын 18 (Мягмар)

12:00 – 13:30 (UTC+8)

Цөлжилтийн үндэсний атлас танилцуулга

Ногоон бүс, Цагаадай танхим (Өрөө 170), Улаанбаатар

Энэхүү атласт ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991–2025 оны түүхийн мэдээ, дэлхийн хэмжээний ажиглалтын мэдээ, уур амьсгалын давхар боловсруулсан мэдээ, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын мэдээг ашиглаж, газарзүйн мэдээллийн систем (GIS), орон зайн статистик шинжилгээ, тоон болон физик-динамик загварчлалын аргыг ашиглан боловсруулав.

Арга хэмжээ 03

2026 оны 8 сарын 20 (Пүрэв)

12:00 – 13:30 (UTC+8)

Элсэн болон шороон шуурганы I ба II дугаар ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэг

Ногоон бүс, Цагаадай танхим (Өрөө 170), Улаанбаатар

Элсэн болон шороон шуурга (DSS) ба уур амьсгалын өөрчлөлт

Арга хэмжээ 04

2026 оны 8 сарын 24 (Даваа)

13:30 – 15:00 (UTC+8)

Монгол - Бүс нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх хамтарсан хэлэлцүүлэг

Ногоон бүс, Өгэдэй танхим (Өрөө 120), Улаанбаатар

Ган, гандуу нөхцөл болон усны нөөцийн хомсдол нь Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан байгаль орчны тулгамдсан сорилтын нэг бөгөөд хөдөө аж ахуй, хүн амын амьжиргаа, усны аюулгүй байдал, экосистемийн тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөгөөр эдгээр үзэгдлийн давтамж, эрчим цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Арга хэмжээ 05

2026 оны 8 сарын 25 (Мягмар)

13:00 – 14:30 (UTC+8)

ЭЛСЭН БОЛОН ШОРООН ШУУРГАНЫ АСУУДЛААРХ БҮСИЙН САНААЧИЛГА

Цэнхэр бүс, MET01, Улаанбаатар

Салхиар дамжин тархах элс, шороон шуурга нь Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан байгаль орчны томоохон сорилтын нэг бөгөөд хүний эрүүл мэнд, амьжиргаа, экосистем, тогтвортой хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Элс, шороон шуурга нь гол төлөв Зүүн Хойд Ази болон Төв Азийн хуурай, хагас хуурай бүс нутгаас үүсч, агаар мандлын зөөгдлийн нөлөөгөөр салхины доод урсгалд байрлах улс орнуудад тогтмол нөлөөлж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, газрын тогтвортой бус ашиглалтын улмаас элс, шороон шуурганы давтамж, эрчим цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү уулзалт нь Засгийн газар, бүс нутгийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийн хооронд бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх индэр болж, салхиар дамжин тархах элс, шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын танилцуулга

Танилцуулга слайд 1
Танилцуулга слайд 2
Танилцуулга слайд 3
Танилцуулга слайд 4
Танилцуулга слайд 5
Танилцуулга слайд 6
Танилцуулга слайд 7
Танилцуулга слайд 8
Танилцуулга слайд 9
Танилцуулга слайд 10
Танилцуулга слайд 11
Танилцуулга слайд 12
Танилцуулга слайд 13
Green Zone

Ногоон бүсэд болох хурлын хуваарь

Эх сурвалж: cop17greenzone.com

Шинэ цонхонд нээх ↗